Адаацаг сум

Дундговь аймаг

Мэдээ

СУМАНД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч зудын гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс дотор, эмэгтэйчүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг 2024.03.20-ны өдөр зохион байгуулж 203 иргэн хамрагдлаа. Ажлын хэсгийг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Х.Жаргал ахалж Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч О.Долгор ,Мэдрэлийн эмч Н.Гүрбадам, Эрүүл мэндийн газрын Удирдлага , төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан, Эрүүл мэндийн газрын жолооч Л.Баярбаатар нар баг бүрэлдэхүүнд ажиллаа. Мэдрэл, дотрын эмч 78, хүүхдийн эмч 58, эмэгтэйчүүдийн эмч 43, эрэгтэйчүүдийн эмч-24 хүнд үзлэг хийж зөвлөгөө өгч Аймгийн Засаг Даргын нөөц хөрөнгөөр санхүүжүүлсэн эмийн багцыг 25 малчин өрхөд олгосон . Баг бүрэлдэхүүнд ажилласан эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

Их уншсан

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ТУС СУМАНД АЖИЛЛАЛАА

СУМЫН САЙН МАЛЧИД ТОДОРЛОО

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ГОЛОМТЫН БҮСЭД ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

ХӨДӨӨГИЙН БАГУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯВУУЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

ХӨДӨӨГИЙН БАГУУДАД ЗАМ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН АЮУЛГҮЙ НӨӨЦӨӨС ХУВИАРЛАСАН ӨВС, ТЭЖЭЭЛ, НҮҮРС, БУДААГ МАЛЧДАД ТАРААЛАА

ИХ ТАЙГА ХХК-ААС МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗРААС ХУВИАРЛАСАН ГУРИЛ БУДААГ МАЛЧДАД ТАРААЛАА