Дундговь аймаг
Засаг даргын орлогч Х.Шинэбаатараар ахлуулсан ажлын хэсэгт ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Ө.Буд-Очир, багийн Засаг дарга У.Гантогтох, Тамгын газрын жижүүр Х.Гантөмөр нар Дэрт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Баруун булаг, Зүүн булаг, Шарангад, Хүрэн-Овоо, Шувуутай, Зэгстий орчимд нутаглаж буй 20 малчин өрхийн зүй бусаар хорогдсон 1969 бог, 96 бод малын сэг зэмийг нутгийн малчидтай хамтран тогтоосон цэгт төвлөрүүллээ. Сэг зэм устгах ажилд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Мэжик бридж” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, техникийн тусламж үзүүлэн нүх ухаж устгах, булшлах үйл ажиллагааг зохион байгууллаа.