Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

“ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ-2” аян

 Тус цэцэрлэгийн хамт олон Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” 1 сарын аянд 100% нэгдэж оролцлоо. Жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, жендерийн талаарх ойлголт , эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор багш, ажилчдад дараах нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

  • Өлзийт Мандал өрхийн эмнэлэгтэй хамтран багш, ажилчдын дунд “ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ-2” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд багш, ажилчдыг ТАНИТА аппаратаар биеийн жингийн индекс, биеийн өөх, өндөр жингийн хэмжилтийг хийж тооцон өөрт тохирох жин болон эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний зөвлөмж сургалтыг зохион байгуулан гарын авлага хүргэж ажиллаа.
  • Монгол цэргийн өдрийг тохиолдуулан байгууллагын эрэгтэй ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, артерийн даралт хэмжих, цусан дахь сахар, холестрины  шинжилгээнд хамруулан өвчлөлттэй гарсан жижүүрүүдэд гадуур истор нээлгэж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан.
  • Аяны хүрээнд “Байгууллагын соёлыг нэвтрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг хөгжүүлэх чиглэлээр багш, ажилчдын дунд “Ном уншъя” арга хэмжээг зохион байгуулан ном унших соёлоос суралцсан, шинэ олж авсан санаагаа бүтээлчээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа болсон.

Их уншсан

ТУРШЛАГА СУДАЛЛАА

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

МОДУЛЬ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ТУРШЛАГА СУДАЛЛАА

“МИНИЙ НАЙЗ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЦОДГОР ХҮҮ-2024” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-2024 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БИ ӨСӨЖ БАЙНА-2024” ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО