Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЕБС-ийн сурагчдын дунд "БӨХИЙН ЦОЛ, МОРИНЫ ЦОЛ, ЗЭЭ ТАТАХ" ЗЭРЭГ АРДЫН САЙХАН УЛАМЖЛАЛТ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Бөхийн цол" дуудах уралдаанд нийт 8 сурагч оролцсоноос тэргүүн байрыг 8 дугаар ангийн сурагч Отгонтөгсийн Жавхлантөгс, дэд байрыг 7 дугаар ангийн сурагч С.Түвшинбаяр, гуравдугаар байрыг 4 дүгээр ангийн сурагч Энхтөрийн Бархүү 

"Морины цол" дуудах төрөлд нийт 6 хүүхэд оролцсоноос тэргүүн байранд 8 дугаар ангийн сурагч Хатанбаатарын Чинбаяр, дэд байрыг 6 дугаар ангийн сурагч Ж.Ганболд, гуравдугаар байрыг 9 дүгээр ангийн сурагч Мөнхбаатарын Дөлгөөнсайхан,

"Зээ татах" төрлийн тэргүүн байр 6 дугаар ангийн сурагч Отгонбаатарын Өсөхжавхлан, дэд байр 8 дугаар ангийн сурагч Хатанбаатарын Чинбаяр, гуравдугаар байр 9 дүгээр ангийн сурагч Од-Эрдэнийн Буянжаргал нар тус шалгаран амжилт үзүүлсэн. Нийт 27 сурагч оролцсон. Нийт оролцогсод болон шагналтнуудад баяр хүргэе.  

                                  ШАГНАЛЫН САНГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР СУМЫН "ЭРЧҮҮДИЙН ХОЛБОО"