Дундговь аймаг
Халуун сэтгэлт нутгийн залуус болох Э.Улаанхүү, Э.Баяндэлгэр, У.Мягмарсүрэн, Д.Сэрчиндоо, Б.Цэрмаа нарын санаачилгаар зохион байгуулсан “Малчдадаа туслах хандивын аян” арван өдрийн турш үргэлжлэн 27.179.000 төгрөгийг төвлөрүүлэн 100 шуудай хивэг тэжээл, хүнс, эд материал халуун сэтгэлийн илгээмжийг сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Малчин түмэндээ итгэлийн зам, сэтгэлийн илгээмж илгээн хандивын аянд нэгдсэн төсөвт байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд нийт хандивлагч болон тус аяныг зохион байгуулсан та бүхэндээ малчид, ард иргэдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье.
Та бүхний хандив удахгүй малчдадаа хүрч, олон хүүхэд багачуудыг баярлуулан Урин хавар, дэлгэр сайхан зунтай золгох болно.