Дундговь аймаг
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээг энэ жилээс эхлэн цахим системээр төлөвлөхөд анхан шатны нэгж болох сумын саналыг авахаар журамласан.
Сангийн яам, Аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэстэй хамтран сумдын төлөвлөлт хариуцсан албан хаагчдад зориулан "Төсвийн хөрөнгө оруулалт ба цахим шинэчлэл" сэдэвт багц сургалтуудыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан төлөвлөлт хариуцсан албан хаагчдад Deel маркийн зөөврийн компьютер олгосныг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гардууллаа.