Дундговь аймаг
Малын сэг зэм устгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/29 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж Буянт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СИ ЖИ СИ ЭМ” ХХК-ний талбайд малчдын хаясан сэг зэмийг холдуулан, техник хэрэгсэлтэй иргэнтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж нүх ухуулж сэг зэмийг тогтоосон цэгт малчдын тусламжтайгаар төвлөрүүлэн 4 төрийн албан хаагч, 5 малчин нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй, 4 техник хэрэгсэлтэй 20 бод, 2050 бог нийт 2070 малын сэг зэмийг устгах, булшлах ажлыг хийж гүйцэтгэлээ.