Дундговь аймаг
8-р цэцэрлэг хүүхдийн хоолны амталгаат өдөрлөгийг зохион байгуулахад 4 бүлгийн 90 гаруй эцэг эх асран хамгаалагч оролцлоо. Хоолны үзэсгэлэнд нийт 40 нэр төрлийн хоол хүнсний үзэсгэлэнг гаргаж, тогооч О.Отгончимэг хоолны цэсний дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөмжийг өгч ажиллалаа. Тус цэцэрлэг нь сард:
- 1-р хоол-23 төрөл
- 2-р хоол- 22 төрөл
- Сүүн шөлтэй будаа -7 төрөл
- Нарийн боов-13 төрөл
- Жүүс, шүүс - 12 төрөл гэсэн хоолны цэсээр сард хоолны давтамжгүй байхаар цэсийг боловсруулан өдөр бүр шим тэжээлтэй хоолоор үйлчилж эцэг эх, асран хамгаалагчдад нээлттэй мэдээллийг хүргэж байна.