ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ТЭЭГЧ, ТҮГЭЭГЧ 2024 ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сумын хэлний бодлогын салбар зөвлөлөөс Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор сумын бүх төрийн албан хаагчид, иргэдийн дунд "Үндэсний бичгийн тээгч, түгээгч 2024" өдөрлөг уралдааныг 5 төрлөөр зохион байгуулж 1-р байранд Дунд сургууль, 2-р байранд ЗДТГазар, 3-р байранд Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон тус тус байр эзэллээ.