Дундговь аймаг
Монгол улсын цэцэрлэг , ЕБС-ийн багш нарын судалгаа шинжилгээ хийх ур чадварыг дэмжих, сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 57 дахь жилдээ зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал " Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх нь " нь сэдвийн дор амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Энэхүү хуралд Дундговь аймгийн Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн судалгааны багаас / эрхлэгч арга зүйч багш нарын / ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭМЖЛЭГИЙН БАГИЙН ГИШҮҮДИЙН ХАМТЫН ОРОЛЦООТОЙ БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ сэдэвт илтгэлээрээ ГУТГААР БАЙР-д шалгарсан амжилт үзүүлж ,илтгэл маань эмхэтгэлд орж хэвлэгдлээ.