Дундговь аймаг
Байгууллагын хамгийн үнэт нөөц бол боловсон хүчин буюу багш ажиллагсад байдаг. Багш ажилтнуудын эрүүл мэнд амжилттай ажиллах , байгууллагын зорилгодоо хүрэхэд хамгийн чухал ач холбогдолтой.
Иймээс багш ажилтнуудыг эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвтэй хамтран МонПэн / зүрх судасны эрсдэлт өвчин / үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 28 багш ажилчдыг 100% хамруулав. Үзлэгийн хүрээнд:
· Биеийн өндөр, хэвлийн тойрог, БЖИ тодорхойлох
· Элэгний В, С вирус илрүүлэх
· Өлөн үеийн сахар, холестрин тодорхойлох
· Хеликобактер илрүүлэх оношилгоонууд хийгдлээ.
Мөн Биеийн тамир спортын улсын хорооны 01/314 тоот албан бичгийн хавсралтын дагуу Танита аппаратаар биед агуулагдах өөх, усны хэмжээг тодорхойлж бие бялдрын үнэлгээг хийлээ.
Сайнцагаан сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууддаа баярлалаа, ажлын амжилт ерөөе....