Дундговь аймаг
Аймгийн Засаг даргын санаачилгаар сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд “СҮҮ ХӨТӨЛБӨР”-н нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Гэр бүл, хүүхэд хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар “СҮҮ ХӨТӨЛБӨР”-ийг Дундговь аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хэрэгжүүлж эхлээд байна. Сүү хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр долоо хоногийн хичээлийн 3 өдөр 120 гр сүү ууж эрүүл мэндээ дэмжих боломжтой боллоо.
Дундговь аймгийн хэмжээнд 15 сумын 22 цэцэрлэгт 3550 хүүхэд, сумын хэмжээнд 75 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.Японы “Жайка” ОУБ-аас БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, ШУТИС,-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай ЕБС-иуд хамтран үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлж ГИЦС-ийн 1100 сурагчид хамрагдаж байгаа. Төслийн хүрээнд хүүхдүүдээс цусны шинжилгээ, эцэг эх асран хамгаалагч, сурагчдаас 2 удаагийн асуумж судлагаа авахад сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага кальци Д амин дэмийн дутагдал, ясны сийрэгжилттэй байна гэсэн дүн гарсан байна.Цэцэрлэгийн хүүхдийн 1 жилийн зардалд Бага насны хүүхдүүдэд Д витамин, кальцийн дутагдал их байгаа нь өсөлт хөгжил, биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгаа тул хүүхдийг бага наснаас нь эрүүл зөв хоол хүнсийг хэрэгжүүлж бик бялдар, эрүүл мэнд, зөв дадал суулгах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Хүүхэд бүр эрүүл саруул, эсэн мэнд амьдрах их үйлсийн төлөө энэхүү хөтөлбөр хэрэгжиж байгаад таатай байна.Дундговь аймгийн мөн Луус сумын хүүхэд бүр эрүүл, оюунлаг байхын өлзийтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.