Дундговь аймаг
Малын сэг зэм устгалын ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон сэг зэм цуглуулах, устгах, булах ажил хийгдэж байна.Мал амьтны сэг зэм нь хүрээлэн буй орчин, малын бэлчээр, ундны ус бохирдуулж, олон төрлийн халдварт өвчин гарах, хүн малын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх тул малчин айл өрхүүд хорогдсон малынхаа сэг зэмийг зам дагуу болон ил задгай хаяхгүй байх, нэгдсэн хогийн цэгийн ухсан нүхэнд буулгаж иргэний үүргээ биелүүлнэ үү.