Дундговь аймаг
Монгол Улсын Засгийн газар, Жэндэрийн үндэсний хорооноос хамтран зохион байгуулсан “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд Луус сумын хүүхдийн цэцэрлэгийн БНЗ, ЗАН-ээс “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр, “Монгол цэргийн бахархал”-ын өдрүүдийг тохиолдуулан цэцэрлэгийн хүүхдүүдийн аавуудын төлөөллийг оролцуулан "Аавын 1 өдөр" үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд оролцсон аавууд нь багш, туслах багшийн ажил үүргийг өдрийн дэглэмийн дагуу гүйцэтгэлээ. Үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон аавууддаа баярласнаа илэрхийлж хүүхдээ хамтран хөгжүүлэх үйлст нь амжилт хүсье!