Дундговь аймаг
Луус сумын уугуул Зураа овогт Халтарын Нансалмаа нь үр хүүхдүүд, дүү Норовын Бадарчин, Дашзэвгийн Ишцог нарын хамт төрөлх нутгийнхаа 100 жилийн ойд зориулан Эрүүл мэндийн төвд ногоон төгөл бий болголоо.
Тус ажлын хүрээнд хуучин саравчийг шинэчлэн засварлаж явган зам, хашаа, модон сандал, хогийн сав байрлуулах ажлуудыг гүйцэтгэн 160 гаруй тооны мод бут тарьж, нийт 15 сая гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хүлээлгэн өгөв. Төрж өссөн нутагтаа цэцэрлэг ногоон төгөл, хүүхэд хөгшдийг амарч тухлах, салхилах тав тухтай, тохилог орчныг бүрдүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа.
Сайн үйл бүхэн үргэлжлүүлэн дэлгэрэх болтугай.