Луус сум

Дундговь аймаг

Ил тод байдал

“МАЛЧДЫН НЭГ ӨДӨР” ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Малчдын нэг өдөр” өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдан сумын Засаг дарга Б.Өлзийхишигийн илтгэлээр эхлэн үргэлжлүүлэн ХААИС, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн лабораторийн эрхлэгч, Доктор А.Эрдэнэчимэгийн "Ногоон тэжээл анхлан тариалагчдад зориулсан сургалт", аймгийн ХХҮГ-ний газар, Хөдөө аж ахуйн тасгаас Шинэ хоршоо, ЗДТГ-ын дарга Б.Ганчимэг сумын онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаа тайлангаа тайлагнаж, ЗДО Э.Энхжаргал Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга түүнтэй холбогдох мэдээлэл хүргэн зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдөөс орон нутгийн хөгжил сан, малын тоо толгойн албан татвараар 2025 онд хийгдэх ажлын санал авлаа.


Зөвлөгөөнд 100 гаруй малчид хамрагдаж багт хуваарилагдан өнөөгийн мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудал цаашид төрийн зүгээс үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болон малчид өөрсдийн зүгээс анхаарах асуудлыг хэлэлцэж идэвхи оролцоотой байлаа.


Мөн сумын Засаг дарга Б.Өлзийхишиг сумын түүхт 100 жилийн ойн хийгдэх ажил, хандивын мэдээлэл ил тод, түүхт ойгоо бүтээлч санаа, бүтээлч ажил, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөгөөний төгсгөлд багуудын дунд зохион байгуулагдсан урлагийн наадмын шилдгүүд тоглолтоо толилуулж, нийт оролцсон малчдад арвай будаа, овьёос, алтан харганы үр хуваарилан үнэ төлбөргүй өгөв.