Луус сум

Дундговь аймаг

Ил тод байдал

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024''ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сумын түүхт 100 жилийн ойн “100 бүтээлч'' ажлын хүрээнд багийн иргэдийн дунд урлагийн бага наадам зохион байгуулагдаж Суварга, Наран багуудын 55 иргэд оролцож уралдааныг 12 төрөл 3 шалгуур үзүүлэлтээр шалгаруулан багийн онооны нийлбэр дүнгээр Суварга баг “Шилдэг баг”-аар шалгарлаа.

Уралдаанд оролцогчдийг дараах төрлөөр шалгаруулсан.
1.Ардын дуу болон зохиолын гоцлол дуу- эрэгтэй/
Наран багийн малчин Жаргалсайханы Баяртогтох
2. /Эмэгтэй/ Суварга багийн залуу малчин Энэбишийн Уугантуяа
3. Хамтлаг бүжиг: Суварга баг
4.Гоцлол бүжиг: Наран баг Зоригтбаатарын Хонгорзул
5.Язгуур урлаг: Суварга баг
6.Уран уншлага: Суварга баг Дэмбэрэлдоржийн Энхбаатар
7.Морин хуурын чуулга: Суварга баг
8.Хамтлаг хөгжим: Суварга баг
9.Уртын дуу: Суварга баг
10.Найрал дуу: Суварга баг
11. Гоцлол хөгжим: Суварга багийн залуу малчин Өлзийбаатарын Маналсүрэн
12. Мэндчилгээ
Тус урлагийн бага наадмын зорилго нь 100 жилийн ойг угтан шинэ авъяастнуудыг тодруулан дэмжих, сурталчлан таниулах, алдаршуулах, ховордсон бүтээлийг сэргээж түгээн дэлгэрүүлэх юм.Шүүгчээр МУГБ Энхтуяа, МУГЖ А.Батхүү, СТА Цогзолмаа нар ажиллалаа.