Дундговь аймаг
Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Төсөвт байгууллагууд, Багийн Засаг дарга болон мэргэжилтнүүдэд хандан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхдээ холбогдох албан тушаалтнуудад иргэдээс Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай 67 дугаар тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон амаар, бичгээр, нээлттэй утас 75095959, Дундговь Луус сумын ЗДТГ пэйж хуудас болон бусад боломжит бүхий л хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэлтийн явцыг сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нарт танилцуулан ажиллаж байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн ӨГСХ-ийг бүртгэх дэвтэрт бүртгэн, холбогдох албан тушаалтанд өгч нэг өргөдлийг дунджаар 7 хоногт шийдвэрлүүлж, хариуг эзэнд нь албан тоот, утсаар болон биечлэн өгч байна.
2024 оны 01 дүгээр улирлын байдлаар 4 өргөдөл ирсэн бөгөөд 2 өргөдөл бүрэн шийдвэрлэгдэж, 2 өргөдлийн шийдвэрлэгдэх хугацаа болоогүй байна.
Нийт өргөдлийг шийдвэрлэсэн дундаж хоног: 15
Өргөдөлийг задалвал:
Сургалтын төлбөрийн дэмжлэг хүссэн:1
Орон сууцны гэрээ цуцлах: 1
Төрийн албан хаагчийн ёс зүй: 1
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох:1