Луус сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хог хаягдлын хураамж тогтоох тухай тогтоолын төслийг Суварга, Наран, Буянт багуудын иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэн иргэдээс төсөлтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн Сумын ИТХ-ын 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар тогтоолоор "Хог хаягдал үүсгэсний хураамжийн хэмжээг тогтоосны дагуу -

Сумын төвийн өрх жилд 24000 төгрөг

Малчин өрх жилд 24000 төгрөг

Зочид буудал, ААН байгууллагын сарын хог хаягдлын хэмжээг тогтоолын хавсралтад зааснаар

Хураамж төвлөрүүлээгүй айл өрх, албан байгууллага, ААН-ийн хогийг ачихгүй болохыг мэдэгдэж байна. Тухайн хураамж нь хог хаягдлыг тээвэрлэх, шуух, булшлах, байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой бусад үйл ажиллагаанд зарцуулагдах юм.