Орон нутгийнхаа иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцлийг хангах, мал амьтнаас хүнд халдварладаг өвчин, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нохой устгалын ажлыг 2024 оны 09 сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Устгал нь гудамж хороолол болон сум орчмын нүх жалга, хогийн цэг орчимд хийгдсэн ба аюулгүй ажиллагааг сумын хэсгийн төлөөлөгч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Б.Ганчимэг нар хариуцан ажиллалаа. Устгал дахин хийгдэнэ.
Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтандаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллана уу