Дундговь аймаг
“Нээлттэй - Дундговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, орлого ашгийг нэмэгдүүлж бизнесийг тэлэх, хөгжүүлэх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор “Дундговь түншлэл”2024 үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд орон нутгаас 63 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд сүү цагаан идээ, хоол үйлдвэрлэл, хүнсний ногоо, цэцэг, эсгий урлал, суран эдлэл, гар урлал, оёдол, гутал, ноос ноолуур гэх мэт аж үйлдвэрийн 200 гаруй нэр төрлийн бараабүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцож эхний өдрийн байдлаар 32,450,000 төгрөгийн борлуулалт хийгээд байна.