Дундговь аймаг
Тус сумын Хүүхдийн цэцэрлэг дээр аймгийн БШУГ-ын СӨБ-ын байгууллагын мэргэжлийн Зөвлөн туслах баг хүрэлцэн ирж багш нарын сургалтын үйл ажиллагаанд зөвлөгөө өгч "Бүлгийн мeнeжмeнт", "Хүүхдийн ялгаатай байдалд дэмжлэг үзүүлэх нь" зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаан дээр багш, туслах багш нарт сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөлт түүний хэрэгжилтийг сайжруулах, “Бүлгийн менежмент”-ийг зохион байгуулах арга зүй, хүүхдийн ялгаатай байдалд тохируулан хүүхдийн хөгжлийг дэмжих, явцын үнэлгээ болон ярилцлагын тэмдэглэл хөтлөх арга зүйгээр зөвлөн тусаллаа.