Дундговь аймаг
Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Л.Доржбат, Цэргийн штабын дарга, Цэрэг татлагын товчооны даргын орлогч, дэд хурандаа Ө.Баясгалан, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцож, цэргийн албанд тэнцэн, эх орноо хамгаалахаар явж буй залуустаа амжилт хүссэн юм.Ийнхүү 2024 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдаж буй залуус ар гэр, ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордлоо.