Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, СУРГАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Залуучуудын хөгжил оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, санал санаачилгыг дэмжих зорилгоор Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад Сумдын болон төрийн байгууллагын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн 115 гишүүд хамрагдаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, санал солилцов.

Сургалтаар “Бүсчлэл ба бидний боломж”, “Монголын залуучуудын өнөөгийн нөхцөл байдал ба Төрөөс залуучуудыг дэмжих бодлого, үйл ажиллагаа”, “Залуучуудын хөгжлийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”, “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний танилцуулга”, “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дүрэм”, “Цэгцлэгч Mоод”-ийн талаарх илтгэлийг тус тус танилцуулж, Залуучуудын хувь хүний хөгжил, Залуучуудын боловсрол, Залуучуудын эрүүл мэнд, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Залуучуудын аюулгүй амьдрах хөгжих орчин гэсэн 5 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, санал санаачилгыг хэлэлцсэн юм.

Их уншсан

2023~2024 оны хичээлийн жилийн сургалтын орчин болон дотуур байрны тохижилт

2024 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагад цэргүүдээ үдэн мордууллаа.

Эрдмийн баяр боллоо.

Эрдмийн баяраа тэмдэглэсэн 1,5,9-р ангийн сурагчид маань сургуулийнхаа хашаанд цэцэг тарьлаа.

Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын захиргаа нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.

ЗУУНЫ МАНЛАЙ АЛДАРТ УРТЫН ДУУЧИН МУГЖ Ж.ДОРЖДАГВЫН НЭРЭМЖИТ "ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ" ХҮҮХДИЙН ТЕАТРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН "УРАН ЖИРГЭЭ-2024"

“БИД ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ” ЗӨВЛӨГӨӨНД БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

ГОВЬ-УГТААЛ СУМААС ТОДОРСОН АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛАХ, УСТГАХ, БУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага "Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 2024" болж өндөрлөлөө.