Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Хүнсний ногооны хэрчилтийн арга техник, хүнсний ногоогоор хоолыг баяжуулахын хэрэгцээ шаардлага, эрүүл мэндэд нөлөөлөх ач тусын талаарх онолын мэдлэг, хүнсний ногоог ашиглах түүн дотроо орон нутгийн онцлогтой ногоогоор баяжуулсан хоол, хачир, жимсний компот хийх технологи, чадварыг эзэмшүүлэх зорилготой сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 26ны өдөр ЖАЙКА ОУБ-ын “ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-тэй хамтран Аймгийн Боловсролын газар зохион байгуулж нийт 15 сумын 84 хоолзүйч, тогооч нар оролцлоо.

Уг сургалтад урилгаар Монгол ногоо төвийн сургагч багш Ё.Урангэрэл оролцлоо. Онолын мэдлэгтээ үндэслэн орон нутагт тариалагдаж буй бууцай, нарийн шар хулуу, нарийн ногоон хулуу, лууванг ашиглан зутан шөл хийх, жимсний компот хийх, ногоо хөлдөөх аргаас суралцан дадлага ажил хийлээ.

Тус сургалтанд цэцэрлэгийн тогооч Ш.Өлзиймаа Ч.Гантуул нар хамрагдлаа.


Их уншсан

АХМАДЫН "ДУУЛАХ ӨДӨР-ДУУН ЦЭНГҮҮН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"AR" /Augmented Reality/ ЦАХИМ ТЕХНОЛОГИЙГ СУРГАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЛЭЭ.

ХҮҮХДИЙН ХООЛНЫ АМТАЛГААТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

БИД ТУРШЛАГА СУДАЛЛАА

ХАРИЛЦАН ТУРШЛАГА СУДЛАВ....

ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА....

ХАРИЛЦАН ТУРШЛАГА СУДЛАВ....

ТЭВШ БАГТ МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА

БАГШИЙН ТУСЛАХ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ҮЕ ШАТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА