Дундговь аймаг
Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрөөр цэцэрлэгээс зохион байгуулсан “Хишиг өдөр” үйл ажиллагаанд тус цэцэрлэгийн 24 эцэг эх, асран хамгаалч нар иэдвхитэй оролцож, өөрийн хүүхдийн суралцдаг бүлэгт багш эцэг эх, багшийн туслах эцэг эхээр ажиллан, багш мэргэжлийн онцлогыг мэдэрч бага насны хүүхэдтэй ажиллан нэг өдрийг өнгөрүүллээ. Ингэснээр эцэг эхийн оролцоо нэмэгдэж, тэдний сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдлэг ойлголт өргөжиж, хүүхэдтэй ажиллах ажлын онцлогыг ойлгож, мэдэрсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөөө. Багш эцэг эх, багшийн туслах багшаар ажилласан эцэг эх, асран хамгаалч нартаа талархал илэрхийлье.