Дундговь аймаг
Аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, хөтөлбөрийн хөрөнгийн эх үүсвэрээр ”Ундны усны эх үүсвэрт” эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажил хийгдлээ.Тус төхөөрөмж нь 1 цагт 3000тн усыг цэвэршүүлж, шүүж, зөөлрүүлэх боломжтой.
Айл өрх, иргэд та бүхнийг зөвхөн ундны усны хэрэглээндээ ашиглахыг болон бусад зориулалтаар ашиглахгүй байхыг анхааруулж байна.
Захиалагч: Дундговь аймгийн ЗДТГГүйцэтгэгч: “Про филтер ХХК”
Төсөвт өртөг: 19.600.000₮
Хөрөнгийн эх үүсвэр: Дундговь аймгийн ЗДТГ-ын “Байгаль хамгаалах сан” Ус чандмань эрдэнэ
Эрүүл мэндийн үндэс болсон усаа хайрлан хамгаалж, зөв зохистой хэрэглэж хэвшицгээе