Дундговь аймаг
Дуу хуур, өв соёлын өлгий Дундговьчууд Үндэсний өв соёлоо тээх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж үлдэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот захирамжаар сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт Үндэсний хувцсаа өмсөх өдөр болгон уриалга гаргаснаар энэ сарын 17-нд аймаг, сумдын төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд тус уриалгад нэгдлээ.
Залуу хойч үедээ өв уламжлалаа өвлүүлэн үлдээх улмаар Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй энэхүү уриалгад хүн бүр нэгдэж, цаашид үндэсний дээл, хувцсыг тогтмол өмсөж хэвшүүлэхийг уриалж байна.