Дундговь аймаг
Дундговь аймаг
Сайнцагаан сумын Хэлний бодлогын салбар зөвлөлөөс Үндэсний бичиг үсгийн баярыг угтан Иргэдийн эх хэл, үндэсний бичиг үсэг, өв соёлоо дээдлэн дэлгэрүүлж, иргэдэд сурталчлан таниулах, үндэсний хэл бичгээр бахархах, сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний бичгийн тээгч түгээгч уралдааныг 3 төрлөөр зохион байгууллаа.
Уралдааны Алтан хонх төрөлд:
Айраг багийн иргэн Д. Батмөнх 1-р байр,
Мандал багийн иргэн Э.Золзаяа 2-р байр
Үндэсний бичгийн сорил төрөлд:
Айраг багийн иргэн Б. Отгончимэг 1-р байр,
Мандал багийн иргэн Буянравжих 2-р байр
Минутын уншлага төрөлд:
Боржигон багийн иргэн Ж.Нарангарав 1-р байр,
Арвижих багийн иргэн С.Билэгдэмбэрэл 2-р байранд шалгарлаа.
Уралдааны үеэр Эрдмийн далай цогцолбор сургуулийн МХБУЗБагш Э. Баттогтох багштай Арга билиг дугуйлангийн суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг иргэдэд танилцууллаа.