Сайнцагаан сум

Дундговь аймаг

Ил тод байдал

АЙМГИЙН МОНГОЛ БИЧГИЙН “ТЭРГҮҮНИЙ ХУРДАН УНШИГЧ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол үндэсний бичиг, түүх соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэх, үндэсний эх хэл бичгээрээ бахархах, сурч эзэмших хүсэл эрмэлзсэнийг бадраах, хөхүүлэн дэмжих зорилгоор сумын хэлний бодлогын зөвлөл, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан, Говийн ирээдүй цогцолбор сургуультай хамтран 3 насны ангилаар зохион байгуулсан тус уралдаанд 38 суралцагч оролцож , Тэргүүн, Дэд байранд шалгарсан 6 суралцагчдад"Үндэсний бичиг, соёл тэргүүний хурдан уншлага"-ийн Улсын уралдаанд оролцох батламжийг гардууллаа.
УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТАД
6-7 АНГИЙН АНГИЛАЛД:
Тэргүүн байранд: Хүмүүнлэг сургууль 7а ангийн сурагч Цэрэнханд
Дэд байранд: Эрдэнэдалай сум 7а ангийн сурагч Үүрийнцолмон
Гутгаар байранд: ЭДС 7г ангийн сурагч А.Бат-Эрдэнэ
Тусгай байранд: ЭДС 7г ангийн сурагч Ч. Мишээл, Цэгцбилэг сургууль7б ангийн сурагч Б.Урин
8-9 АНГИЙН АНГИЛАЛД:
Тэргүүн байранд: ГИС 10б ангийн сурагч Дулам
Дэд байранд: Цэгц билиг 9б ангийн сурагч Ц.Цэрэндулам
Гутгаар байранд: Мандал сургуулийн 8а ангийн Б.Гарьд
Тусгай байранд: Цэгцбилиг 8а ангийн сурагч Б.Чанцалдулам, Дэрэн сумын 8а ангийн сурагч О.Анх-Учрал
10-12 АНГИЙН АНГИЛАЛД:
Тэргүүн байранд: Цэгц билиг 12а ангийн сурагч Э.Цэвэлсодном
Дэд байранд: Хүмүүнлэг 11а ангийн сурагч Ө.Март
Гутгаар байранд: ЭДС 11б ангийн сурагч Э.Цэндмаа
Тусгай байранд: ЭДС 10б ангийн сурагч Н.Анхмаа, ГИС 12б ангийн сурагч О.Ганзул нар шалгарлаа.