Сайнцагаан сум

Дундговь аймаг

Ил тод байдал

Сайнцагаан сумын засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагчийн нэрэмжит “Эх орны төлөө” цэрэгжилтийн спорт, нормативийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх, Зэвсэгт Хүчнийг сурталчлах, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгсан хурд хүч сорисон тэмцээн боллоо.
Цэрэгжилтийн спорт, нормативийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сурагчдыг 2024 оны 03 дугаар сарын 10-наас 17 өдрийг хүртэл Зэвсэгт Хүчний 065 дугаар ангийн харъя 278 дугаар байгууламжаас томилогдсон цэргийн хэрэгийн 6 багш тус тусын сургуулуудийг бэлтгэж , тэмцээнд оролцууллаа.
Тэмцээний галын бэлтгэл, саадын зурвас, химийн бэлтгэл, грнат шидэлт зэрэг цэгүүдэд 7 шүүгч ажиллалаа.
Тэмцээнд Ерөнхий боловсролын 6 сургуулийн 6 багийн 54 тамирчин өрсөлдсөнөөс
Сурагч Ц. Доржсүрэн ахлагчтай ХҮМҮҮНЛЭГ сургууль тэргүүн байр,
Сурагч Ц.Хулан ахлагчтай ЦЭГЦБИЛИГ дэд байр,
Сурагч Э.Мөнхбаяр ахлагчтай МАНДАЛ сургууль гутгаар байр эзэлэлээ.