Дундговь аймаг
Аймгийн ИТХ-ын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор батлагдсан "Сүү хөтөлбөр"-ийн хүрээнд 1-5 дугаар ангийн сурагчдад сүү өгч байгаа бөгөөд 2024 оноос эхлэн сумын Засаг даргын санал санаачлагаар сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги, Хүүхдийн цэцэрлэгт хамрагдаж буй нийт хүүхдүүдэд нэмэлтээр 7 хоногийн 3 өдөрт кальци, Д амин дэмийн дутагдлыг нөхөх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрүүл чийрэг иргэдийг өсгөх зорилгоор бүлээн сүүг сумын Засаг даргын нөөц хөрөнгө болон эцэг эхчүүдтэй хамтран өгч эхлээд байна.