Дундговь аймаг
9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар 9 асуудлыг төлөвлөгөөнд тусгаж хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн анхдугаар хуралдааныг хуульд заасны дагуу ахмад Төлөөлөгч О.Ган даргалан зохион байгуулж сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчийг сумын Сонгуулийн хорооны дарга Б.Оюунханд танилцууллаа. Сумын ИТХ-ын даргаар Намжилдоржийн Насанбаярыг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгон баталж сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Мөн сумын Засаг даргаар Адъяадоржийн Жавхланг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж аймгийн Засаг даргад уламжиллаа.