Дундговь аймаг
Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/787 дугаар захирамжийг хэрэгжүүлэн Бүх нийтийн их цэвэрлэгээг 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхийн иргэд өөрийн эзэмшлийн хашаа, оршин суугаа газрын 50 метр орчмын нийтийн эзэмшлийн гудамж талбайд мөн сумын төвийг тойрсон маршрутаар 1,5 км орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн нийт 68 иргэд оролцож хуваарилалтын дагуу цэвэрлэгээ хийж 22 тонн хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлсэн байна. Цэвэрлэгээнд идэвхтэй хамрагдсан төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, иргэдэдээ талархлаа.