Дундговь аймаг
Дундговь аймаг
Дундговь аймгийн Засаг даргын 01 захирамжийн хүрээнд 2024 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал”-ыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газартай хамтран гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа гэр бүлдээ зориулж, зөв боловсон өнгөрүүлэх, хамтдаа хөгжих, гэр бүлийн орчинд найрсаг, таатай уур амьсгалыг бүрдүүлэх, иргэд олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох зорилгоор “Хайр дүүрэн гэр бүл” өдөрлөгийн хүрээнд “ГЭР БҮЛ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ҮР БҮТЭЭМЖТЭЙ ЦАГ” сэдэвт сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Уг сургалтын үйл ажиллагаанд 34 байгууллагын 250 гаруй төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа. Мөн гэр бүлийн харилцаа, гэр бүл дэх таны байр суурь, цахим гэмт хэрэг, 108 утасны талаар мэдээлэл агуулсан 650 ширхэг брошур тарааж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Сургагч багшаар Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжил дэвшлийн төв ТББ-ын тэргүүн, гэр бүл судлаач Ж.Баясгалан ажиллалаа.“ХАЙР ДҮҮРЭН ГЭР БҮЛ” өдөрлөгт хамтран ажилласан та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.