Сайнцагаан сум

Дундговь аймаг

Ил тод байдал

"АЮУЛГҮЙ ОРЧИН БИДНИЙ ХҮСЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Сайнцагаан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, сумын ЗДТГ, Дундговь аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ЕБС-ийн суралцагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хүүхдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний санал бодлыг сумын бодлого шийдвэрт тусгах зорилгоор "Аюулгүй орчин бидний хүсэл" хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.