Дундговь аймаг
2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр батлагдсан 20,000,000 төгрөгийн өртөг бүхий “Сумын төвийн камержуулалт” ажлыг "САЙН КАМЕР” ХХК гүйцэтгэж, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгч тоног төхөөрөмжийг байнгын ашиглалтад оруулж, камерын хяналтын системийг Цагдаагийн хэсэгт байршууллаа. Камержуулалтын үр дүнд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, гэр хорооллын иргэд амар тайван амьдрах боломжтой боллоо.