Дундговь аймаг
”Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”, “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” арга хэмжээний хүрээнд сумын Хэлний бодлогын зөвлөлөөс Төрийн байгууллагын албан хаагчид, иргэдийн дунд Сайхан бичигтэн, Алтан хонх, Хурдан уншигч, Цахим бичвэрийн сургалт төрлөөр зохион байгуулагдлаа.
Эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа суртачлах энэхүү Үндэсний бичиг үсгийн баярт манлайлан оролцсон С.Сугирсүрэн, Х.Адьяасүрэн, Э.Ганчимэг, Б.Сувдаа, Э.Эрдэнэсүх, Ч.Бүрэнжаргал, Б.Жаалхүү, С.Отгонсүрэн, идэвхи санаачилгатай оролцож уралдааны нийт дүнгээр шилдэг байгууллагаар шалгарсан Цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэж, нийт оролцсон албан хаагч, иргэддээ баярлалаа.
Уралдааныг амжилттай зохион байгуулсан Сумын хэлний бодлогын салбар зөвлөл, ЕБС-ийн багш М.Пүрэвсүрэн, Б.Гоёомаа Г.Бадамсүрэн,О.Ганцэцэг, Га.Бадамсүрэн нарын багш нартаа талархал илэрхийлье.