Дундговь аймаг
"Үр дүнд чиглэсэн гүйцэтгэлд суурилсан боловсролын салбарын төсвийн шинэчлэл" сайн туршлага судлах, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хэрэгжилт, үр дүнг тооцох тайлангийн хурлыг аймгийн төвийн болон сумдын 19 сургууль, 22 цэцэрлэгийн удирдлага, нягтлан бодогч нарыг хамруулан зохион байгууллаа. Тус хуралд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар тайлангийн илтгэл тавьж, харилцан суралцаж, арга туршлагаа хуваалцлаа. Илтгэлийг аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайвнаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 3 сургууль, 3 цэцэрлэгийг шалгаруулан Боловсрол, шинжлэх ухааны газрын "Талархал" хадгалуулав.
Аймгийн төвийн болон сумдын 19 сургуулиас:
1. Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургууль
2. Луус сумын ЕБС
3. Дэлгэрхангай сумын ЕБС бусдыгаа манлайлан ажиллалаа.
Аймгийн төвийн болон сумдын 22 цэцэрлэгээс:
1.Сайнцагаан сумын 3-р цэцэрлэг
2. Сайнцагаан сумын 4-р цэцэрлэг
3. Эрдэнэдалай сумын цэцэрлэг бусдыгаа манлайлан ажиллалаа.
.