Дундговь аймаг
Сумын Засаг даргын орлогч Э.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Наран багт ажиллаж, 37 өрхийн малчид иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэн, санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Ажлын хүрээнд:
1. Отрын айлууд болон орон нутгийн малчдыг хороо бууцаа цэвэрлэх, малын сэг зэмээ зориулалтын хогийн цэгт төвлөрүүлэх чиглэлийг хүргүүлж
2.Төлийн урьдчилсан мэдээ авч
3. Малын гоц халдварт Шүлхий өвчний тарилга хийгдэж байгаа үхэр сүргээ бэлэн байлгах
4.Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны санал асуулгыг цаасаар авч
5.Байгаль орчинтой зүй зохисгүй харьцаж, хогоо зориулалтын бус газар хаяж байгаа иргэдэд зохих журмын дагуу хариуцлага тооцох талаар мэдээлэл
6.Малын хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар мэдээ мэдээллээр хангалаа.
7.Техникийн хяналтын үзлэгийг 2023 оны 05 сарын 25.26-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан иргэдэд мэдээлэл хүргэх, тээврийн хэрэгслийн тооллого бүртгэлдээ идэвхтэй хамрагдах, ашиглахгүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах талаар мэдээлэл хүргэлээ.
8.Сумын ОНХС-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл / малын тоо толгойн албан татварын орлого/-ын зарцуулалтын мэдээллийг малчид, иргэдэд хүргэн, 2023 оны татварын орлогыг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.