Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

БУЯНТ БАГИЙН МАЛЧИДТАЙГАА УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ АЖИЛЛАЛАА

            2023 оны 05 дугаар сарын 2,3-ний өдрүүдэд Буянт багийн Засаг дарга П.Тогосмаагаар ахлуулсан ажлын хэсэг Буянт багт ажиллаж, 56 цэгийн 81 өрхийн малчид иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэн, санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Ажлын хүрээнд:

1. Отрын айлууд болон орон нутгийн малчдыг хороо бууцаа цэвэрлэх, малын сэг зэмээ зориулалтын хогийн цэгт төвлөрүүлэх чиглэлийг хүргүүлж

2.Төлийн урьдчилсан мэдээ авч

3. Малын гоц халдварт Шүлхий өвчний тарилга хийлгэсэн байдал мөн хийгдээгүй 4 өрхөд зар хүргэн

4.Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны санал асуулгыг цаасаар авч

5.Байгаль орчинтой зүй зохисгүй харьцаж, хогоо зориулалтын бус газар хаяж байгаа иргэдэд зохих журмын дагуу хариуцлага тооцох талаар мэдээлэл

6.Малын хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар мэдээ мэдээллээр хангалаа.

7.Техникийн хяналтын үзлэгийг 2023 оны 05 сарын 25.26-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан иргэдэд мэдээлэл хүргэх, тээврийн хэрэгслийн тооллого бүртгэлдээ идэвхтэй хамрагдах, ашиглахгүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах талаар мэдээлэл хүргэлээ.

8.Сумын ОНХС-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл / малын тоо толгойн албан татварын орлого/-ын зарцуулалтын мэдээллийг малчид, иргэдэд хүргэн, 2023 оны татварын орлогыг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.

Их уншсан

УЛСЫН ТӨСӨВ БОЛОН АЙМАГ, СУМЫН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРТ УС ЗӨӨЛРҮҮЛЭХ, ЦЭНГЭГЖҮҮЛЭХ,ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ ТАВИГДЛАА

2024 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВАГДАЖ БАЙНА.

АХМАДЫН БАЯР-2024 “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НОХОЙ УСТГАЛ ХИЙГДЛЭЭ

ЛУУС СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ТҮРҮҮЛЖ АЙРАГДСАН МОРЬДЫН ЦУВАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШҮДНИЙ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.