Луус сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЛУУС СУМЫН ТАНИЛЦУУЛГА

   


Луус сум анх Говь түшээ гүний харчин Дониддоржийн хошууны харчин өртөөний ардуудаар бүрэлдэн 1924 онд засаг захиргааны зохион байгуулалт шинэчлэгдэхэд 1924 оны хавар нутгийн ардуудын цуглааныг үйзэн суваргын зоог гэдэг газарт хийж Богд хан уулын аймгийн Луус сумыг таван тавин, 10 багийн зохион байгуулалттайгаар “Бодьсогийн аман ус” гэдэг газарт эсгий гэр нэгтэйгээр байгуулж анхны даргаар нь Ц.Шаравыг сонгосон.1942 онд Өмнөговь аймгаас Дундговь аймгийн харъяанд орж 10 багтай, 628 өрхтэй, 2700 хүн амтай, 85,8 мянган малтай томоохон сум болсон түүхтэй.Одоо Луус сум 316,1 га нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 320 км, Дундговь аймгаас 55 км – т оршдог.

     Нутгийн ихэнх хэсгийг малын бэлчээр эзлэх ба хойд тал нь тал хээр, урд тал нь хужир мараа ихтэй говийн цөлөрхөг бүсэд хамаардаг.Засаг захиргааны анхан шатны нэгж Суварга, Наран, Буянт гэсэн 3 багтай.

     2014 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр 116279 толгой мал үүнээс Тэмээ – 547, Адуу – 6823, Үхэр – 2678, Хонь – 51389, Ямаа – 54842 тоологдсон байна. 533 өрхийн 1822 хүн ам үүнээс эрэгтэй 946, эмэгтэй 876 байна. Тус суманд 7 ХХК, 2 хоршоо, Цайны газар 3,ШТС 2, Банк 2 үйл ажиллагаа явуулж байна. 1999 онд төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдож Багануур- Мандалговь-Луус- Эрдэнэдалайн цахилгаан дамжуулах 35 квт – ын, Луус – Хулдын 15 квт – ын цахилгаан дамжуулах шугам дайран өнгөрдөг, 2010 онд шилэн кабель, 2013 онд Улаанбаатар – Мандалговь – Даланзадгадын хатуу хучилттай зам ашиглалтанд орсон дэд бүтцийн давуу талуудтай. Үүрэн холбооны 4 сүлжээ ажиллаж байна.Луус сумынхан ажилч хичээнгүйгээрээ алдартай хамт олон юм.Тус сумын уугуул иргэдээс Дундговь аймгийн анхны дарга улсын партизан Д.Дашзэвгэ, Хөдөлмөрийн баатар Т.Цэвэлсодном, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Довчин, Б.Дашзэвгэ, Ш.Банзрагч, Г.Маниа, Ардын жүжигчин О.Ганбаатар, Гавъяат жүжигчин Д.Даринчулуун, Ч.Сүхээ, Урлагийн гаъяат зүтгэлтэн Х.Дамдин, Гавъяат нэгдэлчин Т.Дагдан, Гавъяат тээвэрчин С.Цэвээн, Гавъяат уурхайчин Г.Отгонпүрэв, Шинжлэх ухааны доктор Б.Дашзэвгэ, Ё.Гийраа, Д.Балчинпүрэв, Б.Цэдэв, А.Эрдэнэбат, Улсын хошой аварга малчин Т.Дагдан, Ж.Дэмбэрэлдорж, Улсын аварга малчин Д.Бажив, Д.Сугир, Ш.Жанчив, Г.Манламаа, Ц.Дондон, З.Банзарсэд, П.Ишноов, Д.Сүхбаатарын одонт алдарт хоньчин Ж.Цэрэнпунцаг, Улсын аварга мэргэжилтэн Ш.Пүрэвдорж, Ц.Төмөрбат, Монгол улсын Манлай уяач Д.Эрдэнэчулуун, Улсын залуу аварга малчин Д.Чагнаа, Ш.Энхтүвшин, Ж.Доржбат, Р.Тогтохбаатар, Монгол улсын сайн малчин З.Халтар, Х.Цэдэн, Ш.Гэндэн, Б.Отгон, С.Даш, Р.Чойдорж, Б.Бумба, Д.Даржаа - Юу, Д.Бүдханд , Соёлын тэргүүний ажилтан профессор академич Х.Цэрэнчимэд, Х.Авирмэд, Г.Цолмон, Г.Доржсүрэн, Л.Иван, АИХ - ын депутатад ' Н.Тогмид,Т.Дагдан, Ж.Дэмбэрэлдорж нар 2 удаа П.Халтар, Б.Цэвэлмаа, Б.Батмөнх, ахмад дайчин Ц.Дондон, Б.Давга, Т.Дагдан, Х.Цэдэндорж, Т.Дамбий, Г.Жанчив, Ч.Найдандоо, Д.Давгадорж, Т.Ёндон, Ж.Жамбал, Д.Дашдондог, Т.Дашзэвгэ, Ж.Балжинням, Б.Халтмай, Т.Содном, Д.Цогт - Очир, Х.Орго, Б.Содном, Ц.Бархас, Ж.Жамц, П.Содном, Спортын мастер Т.Цагаан, Б.Жамсран, цэргийн арслан Б.Дэлгэрцогт, Аймгийн заан С.Дамбажамц, П.Ганхуяг, Д.Чүлтэм нарын зэрэг ажил хөдөлмөр, урлаг спортын олон алдартнууд төрөн гарсан байна.Луус сум нь үүсгэн байгуулагдсанаас хойш суурьшсан төвгүй байсаар 1953 онд "Зодох" хэмээх газар төвлөж сууршин засаг төр нам олон нийтийн болон Сургууль, Соёл үйлчилгээ, Хүн,мал эмнэлэг зэрэг үйлчилгээний газрууд үүсч орчин үеийн шинэ тосгон буй болсон.1948 онд намын гишүүн Д.Бумбын санаачлагаар Д.Бордух, Н.Тогмид А.Жамба, Б.Шатар нарын 7 өрх,11 хүн гар нийлсэн хөдөлмөр,ганзага нийлсэн үйлдвэрлэл эрхэлж "Хөдөлмөр" нэгдэл байгуулан анхны даргаар нь Н.Тогмидыг сонгож сум нэгдлээ өргөжин хөгжүүлэх хамтын хөдөлмөр дээр тулгуурласан нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан олон талт үйл ажиллагаа өрнөсөн юм.

Хөдөлмөр нэгдэл нь мал аж ахуйн үйлдвэрлэлээр аймагтаа төдийгүй улсын тэргүүний нэгдлийн тоонд орж нам төр,олон нийтийн төв байгууллагуудын шагналаар удаа дараа шагнагдаж байлаа.Тус сумын бүтээлч хөдөлмөрчдийн дундаас удам дамжсан олон арван хөдөлмөрийн сайчууд БНМАУ-ын хошой аварга гавьяат нэгдэлчин Т.Дагдан, Ж.Дэмбэрэлдорж, аварга малчин Ш.Пүрэвдорж, Д.Бажив, Д.Сугир, Ш.Жанчив, Г.Маналмаа, Ц.Дондон , З.Банзарсэд, П.Ишноов, Сүхбаатарын одонт Ж.Цэрэнпунцаг, улсын залуу аварга малчин Д.Чагнаа, Ш.Энхтүвшин, улсын аварга мэргэжилтэн Ц.Төмөрбат нараараа тус сум бахархаж "Арван аваргын өлгий нутаг" гэж нэрлэгддэг билээ.

Орон нутгийн удирдлагын тогтолцоо нь 1992 оны 10-р сард шинээр байгуулагдан 

  • 1992 – 1994 онд Засаг даргаар О.Эрдэнэбаатар, нарийн бичгийн даргаар Ч.Ганболд, Тамгын газрын даргаар Жанчив,
  • 1995 – 1997 онд Засаг даргаар Ж.Бат – Амгалан, Орлогч даргаар Ж.Ундрахбаяр, Тамгын газрын даргаар Ж.Сайнхүү, 1996 – 1997 онд Тамгын газрын даргаар Д.Цэрэндорж,
  • 1997 – 1998 онд У.Баярмаа, 1999 – 2004 онд Д.Сампил,
  • 2005 – 2012 онд Э.Одончимэг, 
  • 2013-2021 оны 03 сар хүртэл Б.Энхжаргал,

2021 оноос хойш Б.Ганчимэг нар ажиллаж байна. 2000 – 2008 онд Засаг даргаар Г.Энхтүвшин, 2009- 2012 онд Ш.Ойнбор, 2013-2017 онд Ш.Оюун  2018-2019 Л.Цогзолмаа, 2020 онд Б.Баттулга, 2020 оны 12 сараас Б.Өлзийхишиг нар сонгогдон хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд улс орны эрх ашиг, төр засгийн бодлого шийдвэрийг удирдлага болгон сумынхаа нутаг дэвсгэрийн онцлог, хөгжлийн чиг хандлага иргэдийн хүсэл эрмэлзлэлийг тусган ажиллаж байна.

Нутаг дэвсгэр, газар зүйн байршил Луус сум нь 316,1 мянган га нутаг дэвсгэртэй үүнээс газрын сангийн төрлөөр авч үзвэл:

ХАА-н эдэлбэр газар – 311.4 мян.га

Бэлчээр - 308.4 мян.га

Ой, ойжуулсан талбай – 5 га

Усны эдэлбэр газар – 45 га

Зам шугам сүлжээний газар – 285.9 га

Хот суурины эдэлбэр газар – 275.4 га

Луус сум нь Хулд, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан, Өлзийт гэсэн 5 сумтай хил залгадаг. Газрын гадаргын төрх байдал нь говь хээрийн бүсэд хамаарах ба тал хээр хосолсон нутагтай. Сумын хойд тал нь тал хээр, урд тал нь хужир мараа элбэгтэй, толгодтой ба энэ хэсэгтээ говирхог хөрстэй. Өндөрлөг цэгүүд нь Суварга, Сариг, Үнэгт, Алтан, Их бага хатуугийн уулнууд бий. Байгалийн нөөц газрууд: Дал, Толь, Наран, Буянт, Хөвийн булгууд, элэгний рашаан зэрэг задгай булаг урсгал устай.

АВАРГУУДЫН ӨЛГИЙ ЛУУС СУМЫН ТҮҮХЭН ТОВЧОО