1982 онд ЗХУ-ын Украйны Александр хотын цахилгаан экскобаторчин мэргэжлээр төгссөн. 1981 онд МХЗЭ-ийн илгээлтээр Багануурын уурхайд өрлөгчин, ЭШ 10/70, ЭШ 15/90 экскаваторын туслах машинчаар ажилласан. Тэрбээр ажиллах хугацаандаа шинэ хотын барилга байгууламжийг босгоход гар бие оролцжээ. Монгол Улсын уул уурхайн салбарт 33 жил хөдөлмөрлөхдөө эрчим хүчний систем, дулааны цахилгаан станцыг нүүрсээр тасралтгүй хангахад мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж хамт олноо манлайлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангуулж, техник, тоног төхөөрөмжийн үзлэг, шалгалтыг тогтмол хугацаанд нь чанартай хийж, удаа дараа техникийн аюул ослоос урьдчилан сэргийлж, хүний амь болон өмч хөрөнгийг авран хамгаалж, экскаваторын насосын шингэний алдагдлыг багасгах шинэ арга, аргачлалыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлж, техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Багануур ХК-ийн экскаваторч, Монгол Улсын Гавьяат уурхайчин, “Хөдөлмөрийн баатар” цол хүртээж, “Алтан соёмбот тэмдэг”, “Сүхбаатарын одон”-оор шагнжээ.