Луус сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

Бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг

Байгууллагын ажилтнуудын чиг үүрэг:

1.Засаг даргын Тамгын газрын дарга

Хууль тогтоомж, хөгжлийн бодлого, стратеги зорилт, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж хяналт тавих, орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, ЗДТГ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, хяналт тавих, 

2.Багийн Засаг дарга нар

Төр засгийн бодлого, хууль тогтоомж, ЗГ болон дээд шатны хурал ЗД-ын шийдвэрийг сурталчлан хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэнд боловсрол, амьжиргааны түвшин, шилжилт хөдөлгөөн, цэрэг иргэний хамгаалалт, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, халамж хөдөлмөр эрхлэлт гэх мэт багийн өрхийн эдийн засгийн нийгмийн талаарх анхан шатны бүхий л мэдээ тайланг үнэн зөв гаргаж багийн түвшинд бодлого баримт судалгаатай байх

3.Нийгмийн бодлогын мэргэжилтэн

Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, мэдээллээр хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, гүйцэтгэлийн үр дүнг сумын ЗДТГ-ын даргын өмнө хариуцна.

4.Санхүү албаны дарга

Санхүү албаны үйл ажиллагааг удирдлагаар хангаж, шууд удирдлагад ажилладаг мэргэжилтнүүдийг дүрэм журмын дагуу оновчтой хуваарилан зохион байгуулах, сумын санхүү эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, тодотголын төслийн боловсруулах хэлэлцүүлэх батлуулах, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлж тайлагнах, батлагдсан төсвийг төлөвлөгөөний хуваарийн дагуу боловсруулан ЗД-аар батлуулж батлагдсан төсвийн хуваарийг хүргүүлэх

5.Мал аж ахун үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Малын генетик нөөцийн тухай хууль ЗГ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, аймаг орон нутгийн бодлого шийдвэрийг сум орон нутагтаа хэрэгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл мэдээллийг сайжруулах үйл ажиллагааг тогтворжуулах, мал ба түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих, малын өрхийн гэрчилгээ, тамга, мэргэжлийн үнэмлэх, тэмдэгийн захиалга авч холбогдох байгууллагад хүргүүлэх, малчдад үнэмлэх тэмдэг олгох, холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах

6.Нягтан бодогч

Орон нутаг болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх, тэдгээрт нягтлан бодох үйлчилгээ үзүүлэх, Үндэсний аудитын газар болох хууль хяналтын байгууллагаас төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагын өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээнд 2 дугаар гарын үсэг зурах бүртгэл хөтлөх, тайлагнан ажиллах

7.Архив бичиг хэргийн ажилтан

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох дүрэм журмын дагуу явуулан стандартын түвшинд хүргэж тогтмолжуулах, Архивын ажлыг үндсэн зааврын дагуу явуулж, шаардлага стандартыг хангах, төрийн албаны нээлттэй ил тод байдлыг ханган төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж ёс зүйн хэм хэмжээний дүрмийн мөрдлөг болгох,  Засгийн газар, аймаг сумын Засаг даргын хөтөлбөр, төлөвлөгөө, АЗДМХ, АЗД, СЗДБГэрээний хэрэгжилт, зөвлөмжийн хэрэгжилт, Хууль тогтоомж эрх зүйн актын хэрэгжилтийг дээд байгууллага албан тушаалтанд заасан хугацаанд тайлагнан, хийсэн ажлын талаарх болон бусад холбогдох баримт бичгийг архивлана.

8.Нярав

Хөдөлмөрийн тухай хууль ариун цэвэр осол аюулгүйн дүрэм, хөдөлмөр хамгааллын дүрэм, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний байгууллагаас гаргасан тушаал шийдвэр, заавар зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, үндсэн үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэж ажиллах, ЗДТГ-ын материаллаг баазыг бэхжүүлэх, шаардлагатай эд зүйлийг цаг тухайд нь олж илрүүлэх, цэвэрлэгээний материал багаж хэрэгсэл, ариутгалын бодис зэргээр ажилчдыг тасралтгүй хангаж, байгууллагын эд хөрөнгийн тооллогыг хийж тухай бүрт үнэн зөв гаргах

9.Жолооч

Хууль тогтоомж, дотоод журмын хэрэгжилт замын хөдөлгөөний дүрмийг ханган ажиллах, ЗД, ЗДО, ЗДТГ-ын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, машинуудын бэлэн байдлыг хангаж ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллах

10.Үйлчлэгч

Хууль тогтоомж, дотоод журмын хэрэгжилт замын хөдөлгөөний дүрмийг ханган ажиллах, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, ЗДТГ-ын байгууллагын  ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын норм нормативыг хангах, үйлчилгээний бусад ажлыг гүйцэтгэх, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллах


Холбоо барих

ЛУУС СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГИЙН ГАЗАР                                            ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Ханан 1-102, 1 дүгээр баг, Луус сум,Дундговь аймаг, 48120                             Даваа-Баасан: 09:00-18:00 ЗДТГ-ын 101 тоот

Утас: 7509-5959                                                                                                    Архив, бичиг хэргийн ажилтан О.Цэвэгмэд

Цахим хаяг: info@luus.du.gov.mn                                                                        Утас: 75095959, 98108575

Цахим хуудас: www.luus.du.gov.mn