Дундговь аймгийн “Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны яам, Жайка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн нас, бие бялдрын онцлог, өсөлт хөгжилтийн хэрэгцээнд тохирсон хоол ундааг бэлтгэн нийлүүлэх, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн шим тэжээлт хоол” хоёрдугаар уралдаанд зохион байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Өвөрхангай аймаг, Дундговь аймгийн нийт 48 тогооч нар өрсөлджээ.