Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар тогтоолоор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хаваржилт хүндэрсэн аймгийн 5 сум болох Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэрэн, Өндөршил, Луус сумдад туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө. Автомашиныг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сумын Засаг дарга Б.Өлзийхишиг болон холбогдох сумдын Засаг дарга нар хүлээн аваад байна.

“ХАЛУУН СЭТГЭЛ ХАМТЫН ХҮЧ” “МАЛЧДАДАА ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН”

Халуун сэтгэлт нутгийн залуус болох Э.Улаанхүү, Э.Баяндэлгэр, У.Мягмарсүрэн, Д.Сэрчиндоо, Б.Цэрмаа нарын санаачилгаар зохион байгуулсан “Малчдадаа туслах хандивын аян” арван өдрийн турш үргэлжлэн 27.179.000 төгрөгийг төвлөрүүлэн 100 шуудай хивэг тэжээл, хүнс, эд материал халуун сэтгэлийн илгээмжийг сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН 6-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА ХУРАЛДААНААР

Сумын өвөлжилтийн мэдээлэл, цаашид тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцлээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ХУВААРИЛАГДСАН БОЛОН СУМЫН НӨӨЦ ӨВСНИЙ ТАТАН АВАЛТ

Аймгийн онцгой комиссоос хуваарилагдсан болон сумын нөөц өвсний татан авалт хийхэд туслалцсан Ерөнхий боловсролын сургууль  Р.Лхагвабаяр, Б.Баярхүү, Мөнгөнтогоо, Эрүүл мэндийн төв Т.Оюунчимэг, Б.Баярмаа, Соёлын төв Т.Ганчимэг ЗДТГ, Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон болон иргэн Г.Мөнхбаатар, Б.Мөнхжаргал нарт баярлалаа.

СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ, ТЭМЭЭЧИН ШАЛГАРУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Сумын аварга малчин өрх, сумын аварга тэмээчин шалгаруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хүндэтгэл үзүүллээ.

ТЭРГҮҮНИЙ СУМААР ШАЛГАРАН СУМЫН ЗАСАГ ДАРГА, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас сумд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2023 оны гэрээний хэрэгжилтийн үр дүнгээр 3-р байранд шалгаран Тэргүүний сумаар шагнагдан 2024 онд сумын Засаг дарга, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДАД ЦОЛ, ТЭМДЭГЭЭ ГАРДАН АВЛАА

“Нарны хүлэг” Дундговь аймгийн Уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдааны шийдвэр, хүсэлтийг үндэслэн болзол хангасан уяачдад “Аймгийн Алдарт уяач” цол олгон, өнөөдөр цол, тэмдэгээ гардан авлаа.

ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШҮҮЛЭХ УРИАЛГАД НЭГДЭЖ БАЙНА

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговьчууд Үндэсний өв соёлоо тээх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж үлдэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар захирамжаар сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт Үндэсний хувцсаа өмсөх өдөр болгон уриалга гаргаснаар өнөөдөр аймаг, сумдын төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд тус уриалгад нэгдлээ.

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН НЭГДҮГЭЭР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

Улсын хэмжээнд цас, зудархаг нөхцөл байдал үүсэж Улс, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан мөн сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллах, “Малын гоц халдварт” хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан “Хорио цээрийн дэглэм тогтоож”хяналтын пост ажиллуулах, иргэд малчдад урьдчилан сэргийлэх голомтын бүсийн малчин малыг яаралтай дархлаажуулах, шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай хэлэлцэн шаардагдах шатахууны зардлыг шийдвэрлэж холбогдох албан тушаалтан нэгжид үүрэг чиглэл өгөв.

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ.

Сумын төсөвт байгууллагын удирдлагууд 2023 оны ажлаа дүгнэж , хийж хэрэгжүүлсэн ажил, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтээ тайлагнаж ажиллалаа.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ӨДӨРЛӨГ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөн 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдөр зохион байгуулагдлаа.Зөвлөгөөнөөр байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын харилцааг эерэгжүүлэх, эрүүл зөв хооллолт, Угийн бичгийг хэрхэн хөтлөх сэдвүүдээр сургалтуудыг зохион байгуулж 2023 оны Шилдэг төрийн албан хаагч, Шилдэг байгууллага шалгаруулан урамшууллаа.

Их уншсан

ДУНДЫН ОВОО МАЛЫН ЗҮЙ БУС ХОРОГДЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ-2024

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЛУУС СУМЫН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРСОН БАЙНА