Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

“ТЭГШ БОЛОМЖИЙН ТӨЛӨӨ" ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Залуучуудын хөгжлийн төв, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхэд залуучуудын нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, Жендерийн тэгш байдлын талаар залуучуудыг мэдлэг, ойлголттой болгох зорилгоор “Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал” сургалт зохион байгуулагдлаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ "ИРГЭДЭЭ СОНСЪЁ" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг "Иргэдээ сонсъё" уулзалтыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд баруун сумдад зохион байгуулах бөгөөд өнөөдөр буюу 5-р сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд ажиллаж байна.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

МАЛ, АМЬТНЫ СЭГ ЗЭМ УСТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АЖИЛ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 01 дүгээр албан даалгавар, МЭЕГ-ын даргын А/34 дугаар тушаал, аймаг, сумын Засаг даргын захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчин, хүн, мал амьтнаар дамжин халдварлах өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвөлжөө, хаваржааны ойр орчмын малыг цуглуулж устгах, хашаа хороо, худаг уст цэг, цэвэрлэх халдваргүйтгэх ажлыг сумын Засаг даргын Тамгын газраас малчид иргэдтэй хамтран үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2023”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн “Ням” гаригийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон монгол орон даяар тэмдэглэдэг бөгөөд энэ хүрээнд Дундговь аймаг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг энэ сарын 2-ны өдөр аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

БУЯНТ БАГИЙН МАЛЧИДТАЙГАА УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ АЖИЛЛАЛАА

2023 оны 05 дугаар сарын 2,3-ний өдрүүдэд Буянт багийн Засаг дарга П.Тогосмаагаар ахлуулсан ажлын хэсэг Буянт багт ажиллаж, 56 цэгийн 81 өрхийн малчид иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэн, санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Ажлын хүрээнд:

СУМЫН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Сумын Засаг даргын 2023 оны А/40 тоот захирамжаар томилогдсон Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл хуралдаж 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн батлуулахаар шийдвэрлэлээ.

НАРАН БАГИЙН МАЛЧИДТАЙГАА УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ АЖИЛЛАЛАА

Сумын Засаг даргын орлогч Э.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Наран багт ажиллаж, 37 өрхийн малчид иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэн, санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Ажлын хүрээнд: 1. Отрын айлууд болон орон нутгийн малчдыг хороо бууцаа цэвэрлэх, малын сэг зэмээ зориулалтын хогийн цэгт төвлөрүүлэх чиглэлийг хүргүүлж 2.Төлийн урьдчилсан мэдээ авч

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ “БАГА СУРГУУЛИЙН ЗАСВАР”-ЫН АЖИЛД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Бага сургуулийн засварын ажил” -ын гүцэтгэлийн явцтай танилцан хяналт хийж санал зөвлөмжөөр хүргүүлэн ажиллалаа.

“БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-2023 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 ”Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”, “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” арга хэмжээний хүрээнд сумын Хэлний бодлогын зөвлөлөөс Төрийн байгууллагын албан хаагчид, иргэдийн дунд Сайхан бичигтэн, Алтан хонх, Хурдан уншигч, Цахим бичвэрийн сургалт төрлөөр зохион байгуулагдлаа.

АХМАДЫН “ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮН"

Аймгийн Засаг дарга захирамжаар сар бүрийн 15-ны өдрийг "Ахмадын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж 6 дахь сардаа зохион байгуулагдлаа.Энэ удаагийн Дуун цэнгүүнийг Сумын Соёлын төв , “Цагаан овоо” дэлгүүр, Ахмадын холбоо хамтран амжилттай зохион байгуулагдлаа.Хүрэлцэн ирж цэнгүүндээ оролцсон ахмадууддаа талархал илэрхийлье.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ

"Үр дүнд чиглэсэн гүйцэтгэлд суурилсан боловсролын салбарын төсвийн шинэчлэл" сайн туршлага судлах, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хэрэгжилт, үр дүнг тооцох тайлангийн хурлыг аймгийн төвийн болон сумдын 19 сургууль, 22 цэцэрлэгийн удирдлага, нягтлан бодогч нарыг хамруулан зохион байгууллаа.

СУМЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ

Сумын амьжиргааг дэмжих зөвлөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24 өдрийн 47 дугаар тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн батлагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөл нь иргэдийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт хамруулах, нийгмийн халамжийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ,чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл.

Их уншсан

ДУНДЫН ОВОО МАЛЫН ЗҮЙ БУС ХОРОГДЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ-2024

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЛУУС СУМЫН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРСОН БАЙНА