Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НОГООН ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО

Луус сумын уугуул Зураа овогт Халтарын Нансалмаа нь үр хүүхдүүд, дүү Норовын Бадарчин, Дашзэвгийн Ишцог нарын хамт төрөлх нутгийнхаа 100 жилийн ойд зориулан Эрүүл мэндийн төвд ногоон төгөл бий болголоо.

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

умын түүхт 100 жилийн ойн “100 бүтээлч'' ажлын хүрээнд төсөвт байгууллагуудын иргэдийн дунд урлагийн бага наадам зохион байгуулагдаж, уралдааныг 11 төрөл 3 шалгуур үзүүлэлтээр шалгаруулан онооны нийлбэр дүнгээр ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “Шилдэг”-ээр шалгарлаа.

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сумын түүхт 100 жилийн ойн “100 бүтээлч'' ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд урлагийн бага наадам зохион байгуулагдлаа.

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

Засаг даргын тамгын газрын албан хаагчид төв зам дагуу таригдсан ногоон байгууламжийн нөхөн тарилтанд 250 модны суулгац тарьж орчны хог цэвэрлэв.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг шалгалтаар Дундговь аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын орлогч дарга дэд хурандаа Д.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг сумын мэргэжлийн ангийн бэлтгэл, үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРСОН БАЙНА

Дундговь аймгийн “Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны яам, Жайка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн нас, бие бялдрын онцлог, өсөлт хөгжилтийн хэрэгцээнд тохирсон хоол ундааг бэлтгэн нийлүүлэх, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн шим тэжээлт хоол” хоёрдугаар уралдаанд зохион байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Өвөрхангай аймаг, Дундговь аймгийн нийт 48 тогооч нар өрсөлджээ.

Луус сумын уугуул Б.Отгонхүү Урианхайн сурын спортын мастер цолны болкол хангалаа

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Урианхай сурын харвуул наадамд Дундговь аймгийн Луус сумын уугуул, Дундговь аймгийн сурын холбооны Их мандал зурхай, “Онч мэргэн” баг, Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын харваач Б.Отгонхүү 30 сумандаа 28 онож, Урианхай сурын спортын мастер цолны болзол хангаж, 2-р байранд шалгарсан байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ЛУУС СУМАНД АЖИЛЛАЛАА

Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулах ажилд заавар зөвлөмж хүргэх, хяналт тавих зорилгоор ажлын хэсэг сумын Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй уулзаж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, хорогдсон малын сэг зэм устгалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэлтэй танилцан, цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэл өглөө.

НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

САЙН ҮЙЛСИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд сайн үйлсийн үзэл санааг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор "НЭГ БАЙГУУЛЛАГА - НЭГ САЙН ҮЙЛСИЙН АЯН"- ны хүрээнд Засаг даргын тамгын газрын албан хаагчид 2024 оны 04 сарын 23-ны өдөр хүүхдийн аюулгүй, цэвэр орчин нөхцөлд анхааран Хүүхдийн тоглоомыг угааж цэвэрлэж орчны хогийг цэвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21-р хуралдаанаар сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааны зардлын төсөв батлагдлаа

Баяр наадмын үйл ажиллагаанд орон нутгийн төсвөөс 5.0 сая төгрөг зарцуулах эрхтэй түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсөв санхүүн бүрдүүлэн ажиллахаар нутгийн залуучуудын санаачилгаар “Луусын хөгжилд хөтлөгч залуус”НҮТББ хамтран ажиллана.

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО, ЧИЧҮҮЛТЭЙ МИКРОБИОЛОГИЙН АРГА АШИГЛАН ТЭМЦЭЖ БАЙНА

Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг Суварга, Буянт багуудад зохион байгуулан ажиллаж байна. Дундговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд устгал явуулж буй газар дээр ирж танилцан бэлдмэл цацах үед мөрдөх аюулгүй ажиллагаа болон бэлдмэлийг хадгалах талаар заавар зөвлөгөө өгч ажиллаа.

Их уншсан

ДУНДЫН ОВОО МАЛЫН ЗҮЙ БУС ХОРОГДЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ-2024

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЛУУС СУМЫН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРСОН БАЙНА