Луус сум

Дундговь аймаг

Ил тод байдал

“ХҮҮХДЭЭ СОНСЪЁ, ХАМГААЛЪЯ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар сумын Засаг дарга Б.Өлзийхишиг хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд ЕБСургуулийн хүүхдүүдийн дунд "Хүүхдээ сонсъё, хамгаалъя" нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт уулзалт зохион байгууллаа.

ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хамтарсан баг болон ,Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Сайнтуяа, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхтулга нар цэцэрлэгийн багш, эцэг эх, асран хамгаалагчдад Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллалаа.

ХУУЛИА СУДЛАЯ, ХЭРЭГЖҮҮЛЬЕ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сургалт-5 Сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “ХУУЛИА СУДЛАЯ, ХЭРЭГЖҮҮЛЬЕ АЯН”-ны хүрээнд Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхтулга сумын сургуулийн багш,албан хаагчдад “Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл" гэсэн сэдвийн хүрээнд сургалт,хэлэлцүүлэг зохион байгуулан ажилласан байна.