Луус сум

Дундговь аймаг

Ил тод байдал

СУМЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Аймгийн стратеги төлөвлөгөө, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Сонголт дизайн” ХХК-тай 100 сая төгрөгийн гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн Луус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна.Тус төлөвлөгөөний дагуу сумын төвийн шинэчлэл хийгдэх юм. Улаанбаатар - Өмнөговийн чиглэлийн улсын чанартай авто зам дагуу байрлах Луус, Хулд, Дэлгэрцогт сумдыг эхний ээлжинд жишиг сум болгохоор сонгож ийнхүү Луус сумын ерөнхий төлөвлөгөө батлагдаад байна.